Засвар үйлчилгээ, нөөц, кэмп

Элгэн ХХК нь Өмнөговь аймгийн Цогт Цэций сумын нутагт кэмп болон засвар үйлчилгээ салбараа байршуулан өөрийн үйлчилгээгээ түгээдэг. Энэхүү үйл ажиллагааг явуулахдаа "бүтээгдэхүүнээ үйлчилгээний цэг рүү найдвартай байдлаар тээвэрлэх хадгалах мөн захиалагч талдаа хүргэж өгөх, үйлчилгээг түргэн шуурхай болгох гэх мэт ач холбогдолтой нь батлагдаад байна. Бүтээгдэхүүнийг оновчтой байршуулах нь зах зээлийг тэлэхтэй чухал холбоотой юм.

Бид өөрсдийн захиалагч нарынхаа хүсэлтээр бүхий л хэрэгсэл тоног төхөөрөмжөөр тасралтгүй хангаж өөрсдийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. Бид Sandvik, Atlos Copco, Longyear, Crown, CAMS, MSM гэх мэт ханган нийлүүлэгч компаниудтай байнга хамтран ажилладаг ба Солонгос улсын бусад ханган нийлүүлэгч компаниудтай байнгын хамтран ажиллаж найдвартай сэлбэг хэрэглэсээр байнга хангагдаж байдаг. Бид өөрийн нөөцөд байнга 20 мянган тууш метрийн родийг байлгадаг. Мөн бусад сэлбэг хэрэгслийг урьдчилан байнга нөөцөлдөг.

Та энд байна: Home Үйлчилгээ Засвар үйлчилгээ, нөөц, кэмп